Голомт Капитал ҮЦК ХХК нь 2011 онд Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг гадаад дотоодын харилцагч, түнш, хамтран ажиллагч харилцагч байгууллагууддаа хүргэж ирсэн.
Голомт Капитал ҮЦК ХХК нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхмуудыг хийж ирсэн бөгөөд Монголын анхны онлайн арилжааны систем, дэлхийд алдартай Interactive Brokers зэрэг үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагч тив дэлхийн хаана ч байсан хүссэн цагтаа (24/7) гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцож, хувьцаа, бонд, үнэт метал зэрэг бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой болсон юм.
Мөн бид ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор GCC академийг үүсгэн байгуулсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаарх шат шатны сургалтыг тогтмол зохион байгуулахаас гадна дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, онцлох компани, хувьцааны талаарх өдөр тутмын мэдээ мэдээлэл болон долоо хоног, улирал, жилийн тайлан судалгааг хүргэн ажиллаж байна.